Шууд Chart

Япончууд өндөр технологийн эд ангиудыг Өмнөд Солонгост нийлүүлэхгүй

2019-08-04 10:16:11

Япон улсын Засгийн газар нано материал, өндөр технологийн эд ангиудаа ямар нэгэн хязгаарлалтгүй, хялбаршуулсан схемээр нийлүүлэх орнуудын жагсаалтаас Өмнөд Солонгосыг хасах шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийг Засгийн газрын баасан гарагийн хуралдаанаар баталсан байна.

Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны мэдээллээс үзэхэд Засгийн газрын шийдвэр наймдугаар сарын 28-наас мөрдөгдөж эхлэх юм байна. “Энэ бол үндэсний эрх ашгаа хангахад чиглэсэн тэгш арга хэмжээ” гэж Японы Эдийн засгийн сайд Хирошигэ Сэко мэдэгджээ. Түүнчлэн хязгаарлалт нь Япон-Өмнөд Солонгосын харилцаанд сэв суулгах зорилго агуулаагүй, Японы үйлдвэрлэгчид, нийлүүлэгчдэд ямар ч нөлөө үзүүлэхгүй гэдгийг тэрбээр тэмдэглэв.

Харин Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга хялбаршуулсан схемд багтаж байсан Азийн цорын ганц орон нь Өмнөд Солонгос байсныг онцолжээ. Тэгвэл Өмнөд Солонгосын засаг захиргаа энэ жагсаалтаас хассаных нь төлөө Японд шийдэмгий хариу барина гэж мэдэгдсэн байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн засаг захиргааны төлөөлөгч Ко Мин Жун Япон улс ийм арга хэмжээ авсанд маш их харамсаж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ асуудлаар Өмнөд Солонгосын Засгийн газар баасан гарагийн үдээс хойш яаралтай хурал зарласан.

Япон улс Өмнөд Солонгосыг хялбаршуулсан схемийн жагсаалтаас хассан нь энэ улс руу экспортоо хязгаарласан хоёр дахь том алхам болж байгаа юм. Өнгөрсөн сарын 1-нд Токио төрөл бүрийн ухаалаг гар утасны хагас дамжуулагч, дэлгэц үйлдвэрлэхэд шаардлагатай гурван төрлийн материалыг Өмнөд Солонгост экспортлохоо хязгаарласан билээ. Үүний гол шалтгаан нь эдгээр материалын зарим хэсгийг Өмнөд Солонгосоос Умард Солонгос руу хууль бусаар нийлүүлдэг байж болзошгүй гэсэн сэжиг таамаг үүссэнтэй холбоотой. Харин Сөүл үүнийг эрс эсэргүүцэж байгаа юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Япончууд өндөр технологийн эд ангиудыг Өмнөд Солонгост нийлүүлэхгүй  
Үзсэн: 1483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Egee [127.0.0.xxx] 2019-08-05 00:54
Uuttai choniin ulger shig mongolchuud ihenh n solongosoor damjin amujirgaand hursen baij idsen togoogoo nulimaj solongosiig uzen yadah um
Зочин [127.0.0.xxx] 2019-08-04 20:27
Solongosuudiin handiig n sain darj baihgui bol ih sehluun hulgaichuud.Odoo buur davraad mongold ajillaj amidarvh hooloo olj idej baigas solongosuud il tsagaan mongolchuudiig doromjildog bolloo.You Tube eer duuren mongoliig doosh n hiij ,il dald doromjilson bichleg, vloguud has saigui l bna.
Зочин [127.0.0.xxx] 2019-08-04 18:44
zuv zuv hujaa solongoschuudiig davruulj bolohgui shuu..yaag unendee solongoschuud chini hujaa garaltai humuus shuudee..japan chuud sain medelgui yah ve..
Зочин [127.0.0.xxx] 2019-08-04 20:27
тиймээ. солонгосийн самсунг компани японы технологиор гар утас зурагт комьпютер цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэдэг гэж сонсож байсан.
Зочин [127.0.0.xxx] 2019-08-04 22:21
Солонгосыг дарж байхгүй бол болохгүй шүү

Бидэнтэй нэгдээрэй