
Тус улсын цагаачлалын агентлаг гадаадын оюутнуудыг сургаж Япон хэл заадаг сургуулиудынхаа стандартыг чангалснаар гадаад оюутнуудын боловсролын чанарыг сайжруулах зорилготой байна. Энэ хүрээнд сургуулиудын шалгууруудыг эргэн харж 9 дүгээр сарын нэгнээс шинэ стандарт тавихаар төлөвлөж байгаа юм байна.
Шинэ стандарт шалгуурын хүрээнд хэлний сургуулиуд сарын ирц нь 50-н хувьд хүрээгүй боловч цагийн ажил хийж байгаа оюутнуудынхаа талаар Цагаачлалынхаа албан мэдээлэх үүрэг хүлээж байна. Одоо мөрдөгдөж байгаа шалгуураар 1 сарын хугацаанд оюутнуудын ирцийн дундаж 50 хувьтай байхыг шаарддаг бол, цаашид 6 сарын хугацаанд 70 хувийн ирцтэй байх ёстой юм байна. Шалгуурт нийцэхгүй суралцагчтай сургууль гадаад оюутан элсүүлэх эрхгүй болно гэх мэт заалтууд орж байна.
Японы хэлний их сургуулиуд тус улсад ажиллаж амьдрах зорилготой гадаадын оюутнуудыг олноор нь авч сургадгаас гадна, хэлний чадвар нь хангалтгүй байсан ч, сургуулиа бүрэн дүүргэсэнд тооцдог тухай Японы хэвлэлд бичжээ.
Япон улс хэлний сургалттай сургуулиудынхаа стандартыг чангатгана | ||
Үзсэн: 1011 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.