Шууд Chart

Шөнийн музей ажиллана

2019-08-06 10:30:00

Их газрын чулуу, Цагаан суварга, Онгийн хийд, Бага газрын чулуунд байрлах жуулчны баазуудад түшиглэн зохион байгуулах эл арга хэмжээ тав хоногийн турш үргэлжлэх аж. Тодруулбал, тус аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрынхан ирэх сарын 5-6-нд тоглолт толилуулахын зэрэгцээ шөнийн музей ажиллуулж, Гурвансайхан сумын Их газрын чулууны байгалийн цогцолбор газарт морин хуур, уртын дууны наадам зохион байгуулах аж.

Мөн Өлзийт сумын Цагаан суваргын байгалийн үзэсгэлэнт газарт “Их говийн тэмээ” арга хэмжээг ирэх сарын 7-8-нд, Сайхан-Овоо сумын Онгийн хийд байгалийн дурсгалт газарт малчны болон айргийн баярыг 8-9-нд зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Үлдсэн өдрүүдэд Дэлгэрцогт сумын нутаг дахь Бага газрын чулуунд адуучны болон айргийн баяр зохион байгуулж, “Хотод ойрхон говь” арга хэмжээ өндөрлөх аж. Дээрх арга хэмжээг амжилттай зохион байгуулснаар аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдолтой гэж зохион байгуулагчид нь үзжээ.

Ташрамд дурдахад, орон нутгийг зорих жуулчдын тоо жил бүр нэмэгдэж буй бөгөөд Дундговь аймгийн төсөвт аялал жуулчлалаас жилд 170 гаруй сая төгрөг төвлөрдөг гэсэн мэдээ бий.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Шөнийн музей ажиллана  
Үзсэн: 1370 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй