Шууд Chart

Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ

2026-08-06 15:49:44

 

Манай улс 2015-2025 онд жилд дунджаар 1066.8 мянган тонн дизелийн түлш, 591.2 мянган тонн авто бензин импортолсон байна.

Авто бензиний импорт 2026 оны эхний хагас жилд 505.2 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 26.3 хувиар, дизель түлшний импорт 956.7 мянган тонн болж, 14.4 хувиар тус тус өссөн байна.

2026 оны эхний хагас жилийн байдлаар ОХУ-аас импортолсон барааны 75.1 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 76.3 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 5.7 хувийг ачааны автомашин тус тус эзэлж байна.

Импортын дүнд 2026 оны эхний хагас жилийн байдлаар БНХАУ 39.7 хувь, ОХУ 28.4 хувь, Япон Улс 9.0 хувь, БНСУ 3.8 хувь, АНУ 3.3 хувь, ХБНГУ 2.3 хувийг тус тус эзэлж, нийт импортын 86.4 хувийг бүрдүүлж байна.

 


Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ  
Үзсэн: 65 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй