
Умард Солонгос дахин пуужин харвалаа. Өмнөд Солонгосын нэгдсэн штабаас энэ талаар "Мягмар гарагийн өглөөгүүр Умард Солонгос 2 пуужин харвалаа” гэж мэдээлсэн байна. Энэ мэдээллээр ямар төрлийнх нь тодорхойгүй пуужингуудыг Умард Солонгосын Өмнөд Хуанхэ гэдэг мужаас Японы тэнгисийг чиглүүлэн хөөргөжээ.
Мөн энэ тухай мэдээллийг Өмнөд Солонгосын цэргийнхэн Америкийн зэвсэгт хүчнээс олж авсан гэжээ. Харин Америкийн талаас Өмнөд Солонгос, Японы талтай хамтран нөхцөл байдлыг ажиглаж байгаа гэж мэдээллээ.
Ингэснээр Пёнъян 2 долоо хоног хүрэхгүй хугацаанд 4 удаа пуужин хөөргөсөн нь энэ юм. Нөгөөтэйгүүр Өмнөд Солонгос Америкийн цэргийн хамтарсан бэлтгэл сургууль болж байгаа энэ цаг үетэй давхцаж байгааг хэвлэлүүд сануулж байна. Цэргийн бэлтгэл эхэлсэнтэй холбоотойгоор Умардын талаас "Хоёр тал цэргийн бэлтгэл сургуулилтаа зөвтгөхийн тулд бүх төрлөөр заль мэх хэрэглэж байна” хэмээн буруутгаад байсан юм.
Умард Солонгос дахин пуужин харвалаа | ||
Үзсэн: 633 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.