Шууд Chart

АНУ Венесуэлийн засгийн газрын эсрэг хориг тавилаа

2019-08-06 13:31:05

Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэлийн засгийн газрын эсрэг хориг тавилаа.  Америкийн газар нутагт байдаг Венесуэлийн засгийн газрын хөрөнгийг хаах тогтоолд гарын үсэг зурсны дагуу хориг 8 дугаар сарын 5-аас хэрэгжиж эхэлсэн байна. Мөн энэ тогтоолд Венесуэлийн төв банк, газрын тос байгалийн хийн төрийн өмчит компани багтаж байгааг Цагаан ордон мэдээллээ.

Оросын хэвлэлүүдэд үүнийг Венесуэлийн улс төрийн нөхцөл байдалтай холбон бичиж байна. Тус улсын сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо-г Америкийн талаас дэмжиж байгаагаа зарласнаас хойш энэ улсад хүмүүнлэгийн болон улс төрийн хямрал улам эрчээ аваад байгаа юм. Одоогоор Орос, Хятад, Куба, Болив, Турк зэрэг улсууд Венесуэлийн хууль ёсны ерөнхийлөгчөөр Николас мадуро-г дэмжинэ гэдгээ мэдэгдсэн бол, Америк тэргүүтэй улсууд Гуайдо-г хүлээн зөвшөөрч байна.

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ Венесуэлийн засгийн газрын эсрэг хориг тавилаа  
Үзсэн: 601 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй