Шууд Chart

Цагаан ордны тэргүүн галт зэвсгийн хуулийг чангатгахаар төлөвлөж байна

2019-08-06 13:37:23

“Америкийн хууль тогтоогчид галт зэвсгийн хууль болон цагаачлалын асуудалд шинэчлэл хийх тухайд нэгдэх хэрэгтэй” гэж Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт твиттертээ бичжээ. Мөн тэрээр Охайо Техас мужуудад болсон халдлагын талаар ард түмэндээ хандан үг хэлэх гэж байгаагаа мэдэгдсэн байна.

Цагаачлалын асуудалд шинэчлэл хийх нь галт зэвсгийн хяналтыг чангатгах хуультай хэрхэн уялдаж байгааг Трамп тайлбарласангүй хэмээн зарим хэвлэлд бичсэн ч, тэрээр сүүлийн үед Америкт хүмүүс рүү гал нээсэн хэрэг удаа дараа гарах болсныг дурджээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Техас, Охайо мужуудад гарсан хэргүүдийн үеэр хэрэгтнүүд цэргийн зориулалттай буу ашигласан байсан юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Цагаан ордны тэргүүн галт зэвсгийн хуулийг чангатгахаар төлөвлөж байна  
Үзсэн: 735 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй