Шууд Chart

Галд өртсөн 10 иргэнийг нисдэг тэргээр ГССҮТ-д авчирчээ

2019-08-06 13:58:14

Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон багийн “Өгий” нуурын “Урд мэргэн шанаа” гэдэг газар иргэн Б-гийн түрээслүүлдэг байшин Ням гарагийн үдэш шатсан тухай мэдээлэл ОБЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд иржээ. Урьдчилсан байдлаар түрээслэгч иргэд бензинийг устай андуурч зөөврийн хийн тулган дээрх саванд хийснээс гал гарсан гэж үзэж байгаа аж.

Гал түймрийг “Өгий” нуурт амарч, аялж явсан 105 хүн, 22 автомашинтай ажиллаж унтраажээ. Уг байшинд Булган аймгаас нийслэлийн Налайх дүүрэг рүү явах замдаа амарч явсан 15 хүн байснаас 5-73 насны 12 хүн түлэгдэж 1 хүүхэд нас барсан байна. Гэмтсэн иргэдийг  сумын эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаад өчигдөр нисдэг тэргээр 10 иргэнийг ГССҮТ-д авчирчээ. Хоёр иргэнийг ар гэрийнхэн нь машинаар тээвэрлэн Улаанбаатар хот руу явсан байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Галд өртсөн 10 иргэнийг нисдэг тэргээр ГССҮТ-д авчирчээ  
Үзсэн: 3179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй