Шууд Chart

Урд хөршийн ZTE корпораци 5G ухаалаг утас худалдаанд гаргав

2019-08-06 15:00:00

Хятадын харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч ZTE корпораци даваа гарагт 5G сүлжээтэй ухаалаг утсаа худалдаанд гаргасан талаар CCTV мэдээллээ.

Ингэснээр

ZTE Axon 10 Pro 5G сүлжээтэй ухаалаг утсыг Хятадын харилцаа холбооны үүрэн оператор China Mobile, China Telecom, China Unicom гэсэн гурван компанийн сүлжээнд ашиглаж эхэлжээ. 5G сүлжээ хэрэглээнд орсноор тогтвортой интернэт холболт, түргэн хурдаар өгөгдөл дамжуулах боломжийг хэрэглэгчдэд олгоно гэж тус компаниас мэдэгдсэн байна.

ZTE Axon 10 Pro 5G  ухаалаг утсыг зах зээлд худалдахаас өмнөх урьдчилсан борлуулалтаар буюу өнгөрсөн сарын сүүлээр хямдралтай худалдаагаар томоохон цахим худалдааны платформуудаар дамжуулан 4.999 юаниар (ойролцоогоор 722 ам.доллар) борлуулжээ.

Сонирхуулахад, Хятад улс хэт хурдны шинэ үеийн технологийг арилжааны зорилгоор ашиглах ажлыг эхлүүлсний дараа тус улсын харилцаа холбооны үйлчилгээ явуулдаг оператор компани болон ухаалаг гар утас үйлдвэрлэгчид 5G технологийн дэд бүтэц, бүтээгдэхүүний салбарт өрсөлдөөнөө эрчимжүүлсэн бөгөөд энэ сараас “тулаан” бодитоор эхэлсэн байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Урд хөршийн ZTE корпораци 5G ухаалаг утас худалдаанд гаргав  
Үзсэн: 808 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй