Шууд Chart

Япон улс атомын бөмбөгдөлтөд өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж байна

2019-08-06 15:00:00

Одоогоос яг 74 жилийн өмнөх энэ өдөр Японы Хирошима хотод 13-18 килотонн хүчтэй “Бяцхан хүү” нэртэй атомын бөмбөг хаясан билээ. Бөмбөгдөлтийн улмаас 140 мянган энгийн номхон иргэн амиа алдсан. Америкчууд Хирошимагийн бөмбөгдөлтөөс хойш гурав хоногийн дараа Нагасакид бөмбөг хаяж, 74 мянган хүний аминд хүрсэн. Энэ бол цэргийн цөмийн бөмбөг хэрэглэсэн түүхэн дэх цорын ганц тохиолдол байлаа.

Тэгвэл өнөөдөр өглөө Хирошима хотын Энх тайвны цэцэрлэгт дурсгалыг хүндэтгэх ёслол эхэллээ. Ёслолд оролцогчид орон нутгийн цагаар өглөөний 8 цаг 15 минутын үед буюу хотод бөмбөг хаясан мөчид нэг минут чимээгүй зогссон байна. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, Хирошима хотын дарга Казүми Мацүи, 90 улсын дипломатчид, Японы төр засгийн төлөөллүүд оролцжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Япон улс атомын бөмбөгдөлтөд өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж байна  
Үзсэн: 1764 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй