
АНУ өнөөдрөөс эхлэн Умард Солонгост очиж үзсэн гадаадын иргэдийг улс орондоо орж ирэхийг хязгаарлаж байна. Хязгаарлалт нь 2011 оны гуравдугаар сараас хойш Умард Солонгост хөл тавьсан иргэдэд хамааралтай гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны мэдээллээс эш татан “Ёнхап” агентлаг мэдээллээ.
Умард Солонгост сүүлийн 18 жилийн хугацаанд хөл тавьсан Өмнөд Солонгосын иргэд энэ сарын 6-наас эхлэн АНУ-д визгүйгээр зорчих эрхээ ашиглаж чадахгүй болно. Гэхдээ тэд виз бүрдүүлсний дараа энэ улсыг зорих боломжтой болох юм байна. Энэ хязгаарлалт бусад улсын иргэдэд ч хамааралтай гэнэ.
“Энэ журам нь АНУ-д зорчихыг хориглосон гэсэн үг биш. Мэдүүлэг гаргагч эхлээд консулын газарт хандаж, ярилцлагад орсны дараа виз авах боломжтой” гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд тэмдэглэжээ.
Өмнөд Солонгост 2011 оны гуравдугаар сараас хойш Умард Солонгост хөл тавьсан 37 мянган иргэн байна. Тэдэнд энэ шинэ журам үйлчилнэ гэжээ. Ташрамд сонирхуулахад, АНУ, Өмнөд Солонгосын хооронд 90 хоног визгүй зорчих гэрээ үйлчилдэг юм байна.
Умард Солонгост байсан гадаадын иргэдэд АНУ хязгаарлалт тогтоолоо | ||
Үзсэн: 613 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.