
Кремлийн тэргүүн цөмийн пуужин үйлдвэрлэнэ гэж анхаарууллаа. Тодруулбал, “АНУ зэвсгийн хяналтын гэрээнээс татгалзаад пуужинтай холбоотой үйлдэл хийх юм бол Москва бага болон дунд тусгалын газарт суурилуулдаг пуужин үйлдвэрлэж эхэлнэ” хэмээн Оросын ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт мэдэгдсэн байна.
Тэрбээр Батлан хамгаалахын болон гадаад хэргийн сайд нар, тагнуулын албаныхандаа АНУ-ын тал пуужин үйлдвэрлэх, байршуулах ямар нэг үйлдэл хийх эсэхийг нь сайтар ажиглахыг үүрэг болгожээ.
“АНУ Оросын эсрэг ашиглах дундын зайн пуужингаа анх удаа туршсанаас хойш хэдэн сар өнгөрч байна” хэмээн АНУ-ын талын албаны хүмүүс ярьсныг хэвлэлд сануулж байна. Зөвлөлтийн үед байгуулсан бага болон дунд тусгалын пуужин устгах гэрээнд 500-аас 5 мянга 500 км-ийн тусгалтай газарт суурилуулдаг пуужинг хориглосон байдаг аж.
Кремлийн тэргүүн "цөмийн пуужин үйлдвэрлэнэ" гэв | ||
Үзсэн: 1643 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.