Шууд Chart

Монгол Япон улсын БОАЖ-ын дэд сайд нарын уулзалт боллоо

2019-08-09 09:31:31

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр Япон улсын Байгаль орчны парламентын дэд сайд ноён Ичиро Канкэтэй  албан ёсны уулзалт хийлээ.

Өнгөрсөн онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн  айлчлалын үеэр хоёр улсын яамд хооронд хамтын ажиллагааны Санамж бичгийг шинэ чиглэл, агуулгаар баяжуулан байгуулсан. Энэ санамж бичгийн зорилгод нийцүүлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох асуудал, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент эко аялал жуулчлал, байгаль хамгаалал, шар шороон болон элсэн шуурга зэрэг агаарын бохирдлын хяналт, байгаль орчны хамгаалах, сайжруулах зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны хэд хэдэн төрлөөр хэрэгжүүлэх асуудлуудыг тусгасан юм.

Хоёр улсын Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд нарын энэ удаагийн уулзалтаар өнгөрсөн хугацаанд Засгийн газар хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хэрэгжсэн ажил, төсөл хөтөлбөрүүдийн үр дүн болон ирэх жилүүдэд хийх төлөвлөгөөт ажлын явц, биелэлтийн талаар хэлэлцсэн байна.

дэд сайд Ц.Батбаяр ноён Ичиро Канкэтэй уулзах үеэрээ,  Монгол Улс 2018 оны санхүүгийн жилд Японы Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөтөлбөрт орсон.

Энэ хүрээнд 200 сая иений буцалтгүй тусламж үзүүлэх хүрээнд 2 улсын холбогдох байгууллага өнгөрсөн 6 дугаар сард Агентийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг.  Уг хөтөлбөрийн хүрээнд хүлээн авах буцалтгүй тусламж нь манай улсын байгаль орчны салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах болсонд бид гүнээ талархаж байгааг илэрхийллээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Монгол Япон улсын БОАЖ-ын дэд сайд нарын уулзалт боллоо  
Үзсэн: 488 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй