
ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал Александр Васильевич Фомин манай улсад айлчилж байна. Түүнийг Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж энэ сарын 08-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр манай Улсад болж байгаа олон улсын морин цэргийн “Аравт” уралдааны талаар ярилцсан байна.
“Цэргийн наадам-2019” олон улсын уралдаан тэмцээнийг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Шойгугийн санаачилжээ. Батлан хамгаалахын дэд сайд ОХУ-ын БХЯ-наас олон улсын хэмжээнд зохион байгуулж байгаа таван удаагийн цэргийн уралдаан тэмцээний дөрөвт нь Монгол Улсын зэвсэгт хүчин оролцож байгааг онцолсон байна.
ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд манай улсад болж байгаа олон улсын морин цэргийн “Аравт” уралдааны хаалтын ажиллагаанд оролцохоор ирсэн нь хоёр орны арми, зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаанд ОХУ-ын өндөр ач холбогдол өгч буйн илрэл гэдгийг тодотголоо.
Энэ үеэр БХЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтэн, ахмад Я.Эрдэнэбилэгийг хоёр орны батлан хамгаалах хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлж, ОХУ-ын Зэвсэгт хүчний хүндэт медалиар шагнасныг ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд Фомин гардуулсан байна.
ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд манай улсад айлчилж байна | ||
Үзсэн: 881 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.