Шууд Chart

Оросын Ардын бүжгийн эрдмийн чуулга Монголд тоглоно

2019-08-09 14:30:55

Тус чуулга Финланд, Хятад, Их Британи, Ливан, Египет, Сири, АНУ, Энэтхэг болон Өмнөд Америк зэрэг дэлхийн 60 гаруй орноор аялан тоглосон бөгөөд 1965 онд “Бүжигт хүрэх зам” хөтөлбөрөөрөө Эрдмийн чуулга нэрийг хүртэж, 1987 онд "Ард түмний найрамдлын одон"-гоор шагнагджээ.

Ташрамд дуулгахад, нэрт бүжиг дэглээч Моисеевийн эцэг нь язгууртан байсан бол ээж нь франц-румын гаралтай загвар зохион бүтээгч, оёдолчин байжээ. Игорь 24 насандаа  “Большой” театрын бүжигчин болж, хэд хэдэн бүжгийн концерт дэглэсний дараагаар тус театрын бүжиг дэглээч болсон байна. Харин 1937 онд мөрөөдлөө биелүүлж, ардын бүжгийн улсын чуулга байгуулж, Холбооны улсуудын хамгийн авьяаслаг ардын бүжигчдийг урьжээ.

И.А.Моисеев 70 гаруй жилийн хугацаанд 300 орчим тоглолт найруулсан бөгөөд түүнийг нас барсных нь дараа дээрх чуулгыг И.А.Моисеевийн нэрэмжит болгосон аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Оросын Ардын бүжгийн эрдмийн чуулга Монголд тоглоно  
Үзсэн: 3246 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Тунгалаг Гомбо [127.0.0.xxx] 2019-08-09 17:26
Өнгөрсөн жил бас ирж тоглосон шүү дээ.

Бидэнтэй нэгдээрэй