
Хятадын “Хуавэй” технологийн компани өнгөрсөн бямба гарагт болсон “Huawei Developer-2019” чуулганы үеэр HarmonyOS үйлдлийн системээр ажилладаг Honor нэрийн ухаалаг дэлгэц, HarmonyOS үйлдлийн системийн интерфэйсийг дэлгэн үзүүлсэн талаар CCTV мэдээллээ.
Тус компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн Жао Мин “55 инчийн хэмжээтэй, ухаалаг Honor дэлгэц Honghu 818 серийн ухаалаг чиптэй, шаардлагатай нөхцөлд ил гардаг селфи камертай” гэжээ. Мөн “Хуавэй” компанийн хэрэглэгчийн төвийн гүйцэтгэх захирал Юй Чэндун
Harmony үйлдлийн системийг Honor ухаалаг дэлгэцээс гадна энгийн компьютер, ухаалаг утас, цаг, онгоцны удирдлагын систем зэрэг олон төрлийн ухаалаг төхөөрөмжид ашиглах боломжтой аж.
“Хуавэй” компани Harmony үйлдлийн системээ танилцуулав | ||
Үзсэн: 977 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.