
Нийгмийн ба соёл урлагийн салбарын залуу манлайлагчдын чадавхыг дээшлүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар соёл урлагийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой тус хөтөлбөрийн мэдээллийг хүргэж байна.
“Соёл урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийн хугацаа:
2019 оны есдүгээр сараас 2020 оны зургаадугаар сар хүртэл.
Хөтөлбөрт сонгогдсоноор дараах боломжийг хүртэх болно. Үүнд:
- Үндсэн сургалтад хамрагдах: Манлайлал, стратеги төлөвлөлт, засаглал, сан бүрдүүлэлт, төсөл боловсруулах нь, соёл урлагийн салбарын маркетинг PR, төслийн менежмент, соёл урлагийн салбарын олон улсын харилцаа, дэлхий нийтийн чиг хандлага ба бусад.
- Бичил төсөл хэрэгжүүлэх: Шинэ санал, санаачлага төсөл болгон хэрэгжүүлэх боломж.
- АНУ-д мэргэжлээрээ нэг сар дадлага хийх: АНУ-ын соёл урлагийн байгууллагад дадлага хийж, мэргэжил ба хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж.
- Төслийн багт ажиллах: МУЗ-өөс хэрэгжүүлж буй сонирхсон төсөл, хөтөлбөртөө төслийн багийн гишүүнээр ажиллаж, ур чадвараа хөгжүүлэх боломж.
- Танилын хүрээгээ тэлэх: Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах сошиал арга хэмжээнүүдэд оролцон, Монголын нийгэм, соёл, бизнесийн салбарын төлөөлөл, уран бүтээлчидтэй танилцах, мэдээлэл солилцох өргөн боломж.
- Соёл урлагийн арга хэмжээнд оролцох: 2019-2020 онд МУЗ-өөс зохион байгуулагдах бүхий л урлагийн тоглолт, үзэсгэлэн ба урлагийн үйл ажиллагаанд уригдан оролцох эрх.
Оролцогчдод тавигдах ерөнхий шаардлага:
- Монголын соёл урлагийн ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах, салбартаа үр бүтээлтэй ажиллах хүсэл эрмэлзэлтэй 22-28 насны залуучууд оролцох
- Салбартаа мэргэжлээрээ хоёр ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
- Хөтөлбөрийн хугацаанд Монголдоо байж, хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаанд тасралтгүй оролцох
- Хөтөлбөрийн үр дүнд олж авсан мэдлэг, туршлагаа хуваалцах чадвартай байх
- Аливаа байгууллагад харьяалагддаг бол хөтөлбөрт хамрагдах зөвшөөрлийг ажил олгогчоосоо авсан байх.
Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалтыг “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийн тусгай хороо хийх бөгөөд анхан шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг ярилцлагад урина. Ярилцлагын тов болон сонгон шалгаруулалтын хариуг и-мэйл хаягаар нь мэдэгдэх болно.
Өргөдлийн маягт болон хугацаа:
- Өргөдлийн маягтыг МУЗ-ийн доорх хаягаар авна уу.
- Өргөдлийг холбогдох материалын хамт 2019 оны есдүгээр сарын 15-ны дотор Монголын урлагийн зөвлөлд education@artscouncil.mn хаягаар ирүүлнэ үү.
- Өргөдөлтэй холбоотой асуултын талаар Монголын урлагийн зөвлөлийн 319015, 319017 дугаарын утсаар холбогдож мэдээлэл авч болно.
“Соёл урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа | ||
Үзсэн: 1239 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.