
Альберт Эйнштейний Харьцангуйн ерөнхий онолын гар бичмэлийн нэгээхэн хэсгийг БНХАУ-ын Шанхай хотноо дэлгэсэн талаар CCTV мэдээллээ. Нэрт эрдэмтний мэндэлсний 140 жилийн ойд зориулан энэ сарын 1-22-ны хооронд зохион байгуулж буй дээрх үзэсгэлэнд Израилийн нийслэл Иерусалим хотын Еврей их сургуульд хадгалагдан үлдсэн их эрдэмтний гар бичмэл, судалгааны ажлууд, бичиг захидал зэргийг нийтэд дэлгэжээ.
Мөн
Иерусалимын Еврей их сургуулийг үндэслэсэн хүмүүсийн нэг болох Эйнштейн судалгааны ажлуудаа тус их сургуульд өргөн барьжээ. Өдгөө Эйнштейн холбоотой 80 гаруй мянган эд зүйл хадгалагдаж байгаа юм.
Эйнштейний Харьцангуйн ерөнхий онолын гар бичмэлийг нийтэд дэлгэлээ | ||
Үзсэн: 1137 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.