Шууд Chart

“48 цаг-Монгол 2019” наадмын бүртгэл эхэллээ

2019-08-16 14:43:26

Монголын киночдод хэдийн танил болсон “48 цаг” кино наадмын бүртгэл эхэлжээ. Киночдын ур чадварыг дээшлүүлэх, авьяаслаг залуу уран бүтээлчийг тодруулах, тэдэнд олон улсын киночидтой өрсөлдөх боломж олгох, Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой тус наадам ес дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.

“48 цаг-Монгол 2019” наадмын шилдгээр шалгарсан бүтээл ирэх оны гуравдугаар сард Нидерланд улсын, Роттердам хотноо болох “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын наадамд оролцож, дэлхийн 150 орны киночидтэй шилдгийн төлөө өрсөлдөх, Франц улсын Канн хотын олон улсын кино наадмын “Бэсрэг кино” буланд дэлгэцээр бүтээлээ гаргах эрхтэй болох юм.

Дээрх наадмын бүртгэл ирэх аравдугаар сарын 3-ныг дуустал үргэлжилнэ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“48 цаг-Монгол 2019” наадмын бүртгэл эхэллээ  
Үзсэн: 1082 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй