
"Дуутын цом" яруу найргийн наадам ирэх сарын 7-нд Ховд аймгийн Дуут сумын төвд болно.
Ташрамд дуулгахад, Ховд аймгийн Дуут сум Ардын туульч С.Чойсүрэн, Төрийн соёрхолт, туульч Б.Авирмэд, алдарт туульч Б.Уртнасан, соёлын гавьяат зүтгэлтэн, туульч Э.Баатаржав, Төрийн их туульч А.Балдандорж, Туульчдын улсын анхдугаар уралдааны тэргүүн туульч Н.Дамдиндорж тэргүүтэй олон арван шилдэг туульч, "Онцгой эрх"-ийн хэмээх Лха.Дарьсүрэн, алдарт "Тунгалаг Буянт" дууг зохиогч Д.Лхашид, яруу найрагч Ё.Цэдэнбал, Д.Чинзориг, Д.Оюунчимэг, С.Батчулуун, "Болор цом"-ийн эзэн Х.Эрдэнэбаатар, М.Отгонбаяр нарын олон арван Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч төрөн гарсан өлгий нутаг билээ.
Ховдын Дуут суманд яруу найргийн наадам болно | ||
Үзсэн: 653 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.