
Монгол Улсын Зэвсэгт хүчин ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Армийн тоглолт-2019”-д амжилт дүүрэн оролцсон цэргийн алба хаагчдаа ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй ЗХЖШ-ын даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Энэ үеэр оролцсон уралдаан бүрийг товч дүгнэн ярилцсан бөгөөд "Армийн тоглолт"-д оролцогч орноос зохион байгуулагч орон болж "Аравт" морин цэргийн уралдааныг амжилттай зохион байгуулсан нь бидний хамгийн том ажил байлаа хэмээн ЗХЖШ-ын удирдлагууд онцлон тэмдэглэж байв. "Армийн тоглолт"-ыг зохион байгуулдаг 10-хан орны нэг нь Монгол Улсын Зэвсэгт хүчин болохын төлөө дарга, цэрэггүй хичээж ажилласныг ч хэлж байсан юм.
Ингээд ЗХЖШ-ын даргын тушаалаар "Аравт" олон улсын морин цэргийн уралдааныг амжилттай зохион байгуулсан ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа С.Дашзэвэг, ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Ш.Гантулга, ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ, ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа С.Ганбат нарыг ЗХЖШ-ын "Биеийн тамирын алдар" медалиар шагнаж, талархал дэвшүүллээ.
Эх сурвалж: "Соёмбо" сонин
"Аравт" уралдаан зохион байгуулах хорооны удирдлагуудад талархал дэвшүүллээ | ||
Үзсэн: 658 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.