
Узбекистан улсын Самаркaн хотноо 12 дахь удаагаа зохиогдсон уг наадамд дэлхийн 75 орны уран бүтээлч оролцсон. Түүнчлэн Монгол Улсаас эмэгтэй уран бүтээлчдийн “Хатан” хамтлаг оролцсон юм.
Тус тэмцээн хоёр жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд манай улсаас 1997 онд болсон анхдугаар наадамд хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт Д.Лувсаншараваар ахлуулсан Ардын дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид гуравдугаар байрт шалгарч байсан түүхтэй.
“Хатан” хамтлаг 2013 онд үүсгэн байгуулагдсан. Дөрвөн хөгжимчин нэг бүжигчний бүрэлдэхүүнтэй, бүтээлээ өөрсдөө зохиож, найруулдаг аж. Түүнчлэн тэд Европын орнуудад амьдардаг бөгөөд тухайн улс орнуудаар аялан тоглолт хийж байжээ.
Дэлхийн дуу хөгжмийн олон улсын ардын урлагийн наадам зөвхөн хөгжмийн наадам учир “Хатан” хамтлаг дөрвөн хөгжимчнийхөө бүрэлдэхүүнтэй оролцсон байна.
Ташрамд дуулгахад, “Хатан” хамтлаг энэ удаагийн наадамд “Хатан”, “Бөө”, “Говь”, “Бүсгүйн заяа” бүтээлээрээ оролцжээ. Тухайлбал, “Говь” зохиолдоо ботгоо голсон ингэ хөөслөx, “Бөө” бүтээлдээ бөөгийн уриа дуудлагыг амилуулан харуулсан ба хуур, шанз, ятгын гоцлол болон уртын дуу, хөөмий зэргийг харуулсан байна.

“Хатан” хамтлаг дэд байр эзэллээ | ||
Үзсэн: 850 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.