
Дэлхийн байгаль хамгаалах сан(WWF) байгаль хамгаалах бусад байгууллагуудтай хамтран Амазон дахь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, нүүлгэн шилжүүлэх, зэрлэг амьтдыг аврах, гал унтраах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, ойн түймрээс сэргийлэх шинэ технологи танилцуулах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байгаа аж. Учир нь гал түймэр, ойн модыг замбараагүй огтлох, уур амьсгалын өөрчлөлт үргэлжлэн явагдсаар байвал 2020 он гэхэд Амазоны ширэнгэн ойн амьтдын 58 хувь нь устаж алга болох аюул ойрхон байна.
юм. Энэхүү газар нутаг нь 6.7 сая хавтгай дөрвөлжин км хэмжээтэй, есөн улсын нутгийг хамардаг бөгөөд дэлхий дээрх амьтдын 10 хувь нь амьдардаг. Мөн дэлхийн уур амьсгал, гидрологийн эргэлтийг тогтворжуулах, хүнсний нөөц, аюулгүй байдлыг хангах, бүс нутаг, ус, эрчим хүчийг сайжруулах зэргээр экосистемийн олон тооны чухал үйлчилгээг бий болгодог. Энэ байгалийн арвин баялаг бүхий газарт 34 сая хүн, түүний дотор 350 гаруй уугуул иргэн амьдардаг бөгөөд зарим нь сайн дураар тусгаарлагдан амьдардаг аж.


Ирэх жил Амазоны ширэнгэн ойн амьтдын 58 хувь нь устах аюул тулгарчээ | ||
Үзсэн: 1762 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.