Шууд Chart

Хамгийн хөгшин хулсны баавгай 37 нас хүрэв

2019-09-04 14:57:12

Хятадад өнгөрсөн сард "Эмээ панда"  хочтой хулсны баавгайн 37 насны төрсөн өдрийг тэмдэглэв. Синьсин нэртэй уг панда 1982 онд Сычуань мужид мэндэлсэн бөгөөд амьтны хүрээлэнгийн асаргаанд байдаг дэлхийн хамгийн өндөр настай панда аж. Түүнчлэн "Эмээ панда"-гийн бамбаруушнууд өдгөө АНУ, Канад, Япон зэрэг 20 гаруй улс орон, бүс нутагт тархжээ.

Урд хөршийн CCTV-ийн мэдээлснээр "Эмээ панда"-гийн төрсөн өдрөөр Чунчины амьтны хүрээлэнд 100 гаруй хүн цуглажээ. "Эмээ панда" 98 кг жинтэй бөгөөд өдөрт 30 кг хулсны найлзуур, 0.5 кг хулсны навч, нэг кг алим, 70 грамм цэвэршүүлсэн тэжээл иддэг юм байна.

Ташрамд дуулгахад, .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хамгийн хөгшин хулсны баавгай 37 нас хүрэв  
Үзсэн: 929 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй