
Хүн төрөлхтний бий болгосон олон гайхамшигтай зүйлийн нэг нь спорт, спортын хаан нь хөлбөмбөг, хөлбөмбөгийн оргил нь ДАШТ билээ. Дэлхий нийтээрээ дөрвөн жил хүсэн хүлээдэг агуу баяр эхлэхэд яг 100 өдөр үлдлээ. 20 дахь удаагийн ДАШТ ирэх зургадугаар сарын 12-ны үдэш тэмцээнийг зохион байгуулагч Бразил болон хорватын шигшээ багийн тоглолтоор эхлэж, бүтэн сарын турш үргэлжилж, долдугаар сарын 13-нд дэлхийн аварга багийн нэр тодрох юм. “Тод харуулна” уриатай “ETV HD” телевиз ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлэх эрхийг албан ёсоор авч, монголчууд та биднийг энэхүү гайхалтай үйл явдлын гэрч болгоход 100 хоног үлдлээ.
Нойргүй хонох нэг сар эхлэхэд 100 хоног үлдлээ | ||
Үзсэн: 1254 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.