Шууд Chart

Урд хөршийн төв банк дурсгалын зоосон мөнгө гаргана

2019-09-10 15:48:15

Хятадын төв банкнаас БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан дурсгалын зоосны цуглуулга гаргаж байгаа талаар CCTV мэдээллээ. Тухайлбал, 60 мм диаметр бүхий 150 грамм алт агуулсан алтан зоос 2000 юань буюу 281.29 орчим ам.доллар бол, 22 мм диаметртэй 8 грамм алтны орц бүхий алтан зоос 100 юаньтай тэнцэнэ.

Түүнчлэн зоосны нүүрэн талд Хятадын төрийн сүлд, нөгөө талд нь “БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулав” хэмээн ханзаар бичжээ. Мөн том алтан зоос хоёр мянган ширхэг, харин жижгийг нь 60 мянган ширхгийг худалдаанд гаргахаар төлөвлөсөн аж. Харин 300 юань, 50 юань, 10 юанийн үнэтэй мөнгөн зоосыг тав, долоо, 200 мянган ширхгийг гаргах аж.

Сонирхуулахад, БНХАУ байгуулагдсаны ёслол хүндэтгэлийн томоохон арга хэмжээ энэ 10 сарын 1-ний өдөр Бээжин хотод болно.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Урд хөршийн төв банк дурсгалын зоосон мөнгө гаргана  
Үзсэн: 827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй