Шууд Chart

Сергей Лавров: Сирийн дайн үнэхээр дууссан

2019-09-13 10:56:41

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Хөдөлмөр” сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр “Сирийн дайн үнэхээр дууссан” гэж мэдэгдлээ. Тэрбээр “Энэ улс хэвийн, тайван амьдралдаа алгуурханаар эргэн орж байна. Зарим газруудад түгшүүртэй байдал үргэлжилж байгаа ч улсын Засгийн газрын хяналтад байдаг газар нутаг биш. Тухайлбал, Идлиб, Евфрат голын зүүн эргийг нэрлэж болно” гэжээ. 

Түүнчлэн "Өнөөгийн нөхцөлд Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлж, энэ улс Ойрхи Дорнодын найдвартай, удаан хугацааны тогтвортой байдлыг бүхэлд нь хангахын тулд хямралыг зохицуулах улс төрийн үйл явцыг дэвшүүлэх нь нэн тэргүүний асуудал" гэсэн байна. 

Сергей Лавров “Орос орон Сирийн тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сэргээж, алан хядах ажиллагааны дур зоргоороо аашилсны үр дагаврыг аль болох хурдан даван туулах, Сирийн бүх иргэн эх орондоо эргэн ирэхийн төлөө дэмжиж ажиллана” гэж онцлон тэмдэглэжээ.

Сирид 2011 оноос эхлэн зэвсэгт мөргөлдөөн гарсан юм. Харин тус улсын Ерөнхийлөгч Башар Асад 2015 оны наймдугаар сард ОХУ-д цэргийн тусламж үзүүлэх хүсэлт гаргаснаар Оросын Агаар-сансрын хүчин 2015 оны есдүгээр сарын 30-нд алан хядагчдын дэд бүтцэд агаарын цохилт үзүүлсэн билээ.

Ингээд 2017 оны зургаадугаар сард “Исламын улс” алан хядах бүлэглэлийг ялснаа зарласан юм. Харин өдгөө Сирийн улс төрийн байдлыг зохицуулах, нийгэм, эдийн засгийг нь сэргээх, дүрвэгчдийг эргүүлэн авчрах ажиллагааг явуулж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Сергей Лавров: Сирийн дайн үнэхээр дууссан  
Үзсэн: 1032 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй