Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Бага, дунд сургуулийн сурагчдад морь унах хичээл заана

2019-09-13 11:57:49
Error loading player: No playable sources found

Хятадын Шиньжян Уйгарын өөртөө засах бүс нутгийн баруун хойд хэсэгт орших Алтай хотын сургууль шинэ хичээлийн жилийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд бага, дунд сургуулиудад морь унах ур чадварын хичээл заахаар болсон талаар CCTV мэдээллээ.

Алтай нь хот адууг уналга эдэлгээндээ хэрэглэж ирсэн эртний уламжлалтай аж. Энэ уламжлалыг үргэлжлүүлэхийн тулд морь унах ур чадварын хичээл 10 мянга орчим сурагчийн биеийн тамирын хичээлийн нэг хэсэг болж байгаа юм.

Монгол, Хятадын хилийн ойролцоо оршдог Алтай хотод цас ихээр ордог. Түүнчлэн бөгөөд зун морь унах боломж ийн олгож байгаа аж.

Сонирхуулахад, Хятадын ихэнх нутгаар чинээлэг иргэд морины жүчээтэй байдаг. Харин 170 мянган хүн амтай Алтай хотод мал аж ахуй тэр дундаа адуу маллах нь амьдралын энгийн хэв маяг юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Бага, дунд сургуулийн сурагчдад морь унах хичээл заана  
Үзсэн: 1962 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй