
АНУ-ын засаг захиргаа Украинд цэргийн тусламжаа сэргээж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна. Мягмар гарагт Дональд Трампын засаг захиргаа Украинд 250 сая долларын цэргийн тусламж үзүүлсэн гэж сенатын гишүүд хэвлэлд мэдээлсэн байна.
Мөнгөн тусламжийг Украин Оросын талыг барьж салан тусгаарлагчидтай тэмцэх зорилгоор ашиглана гэсэн мэдээлэл байна. Гэхдээ Дональд Трампын захиргаа энэ мөнгөөр ирэх 2020 оны сонгуульд Дональд Трампыг дэмжүүлэхийн тулд Украины Засгийн газарт шахалт үзүүлэх зорилготой эсэхийг сөрөг хүчний зарим улс төрч лавлаж амжсаныг барууны хэвлэлд дурдаж байна.
Энэ талаар Парламентын дээд танхимын төсвийн хорооны гишүүд “Цагаан ордон тусламжийн мөнгийг лхагва гарагийн орой гаргасан” гэж мэдэгдээд байна. Гишүүдийн хэлж байгаагаар хууль тогтоогчид АНУ-ын Ерөнхийлөгчийг цаашид үүн шиг үйлдэл гаргуулахаас сэргийлж, батлан хамгаалахын зардалд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэхээс хэдхэн цагийн өмнө "Цагаан ордон" Украины талд тусламж үзүүлжээ.
Үүнийг Ерөнхийлөгчийн захиргаанд ажилладаг албаны нэг эх сурвалж баталсан бол “Украинд цэргийн тусламж үзүүлэх талаар нягтлан судалж байна” гэж "Цагаан ордон" мэдээлжээ.
Украинд цэргийн туслалцаа үзүүлэх энэ асуудал Ерөнхийлөгч Дональд Трамп болон Конгрессийн гишүүдийн хооронд маргаан дагуулсан сэдвүүдийн нэг. Эрх баригч Бүгд найрамдах намын залуу гишүүд болон Ардчилсан намынхан Дональд Трампын захиргааныхан өөрсдийн бодлого үйл ажиллагааг санхүүжүүлэхийн тулд Конгрессийн зөвшөөрөлгүйгээр Украинд мөнгөн тусламж олгох шийд гаргах гэж байна хэмээн шүүмжилж байсан юм.
Дональд Трампын засаг захиргаа Украинд 250 сая долларын тусламж үзүүлсэн гэв | ||
Үзсэн: 455 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.