Шууд Chart

АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан зөөлөрч магадгүй гэв

2019-09-13 14:27:00

АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан зөөлөрч магадгүй гэж зарим хэвлэл мэдээлж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараанд нэмэлтээр ногдуулсан импортын татварыг түр хойшлуулсны дараа БНХАУ анх удаа АНУ-аас их хэмжээний шар буурцаг худалдан авсан гэх мэдээлэл гараад байна.

Албаны хүний хэлснээр ирэх 10 дугаар сард 600 мянгаас 1 сая тонн шар буурцгийг Хятадын тал Америкаас худалдан авахаар болжээ. Хоёр талын энэ шийдвэр хэдэн долоо хоногоор үргэлжилсэн худалдааны зөрчил маргааныг зөөлрүүлэхээр байна гэж хэвлэлүүд мэдээлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараанаас авах нэмэлт татварыг 10 дугаар сарын 15 хүртэл хойшлуулна гэж зарлах үеэр Хятадын тал мөн Америкийн бараанд тооцох татвараас зарим барааг чөлөөлнө гэж мэдэгдээд байна. Талууд ирэх 10 дугаар сард худалдааны яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ.

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан зөөлөрч магадгүй гэв  
Үзсэн: 504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй