
АНУ-ын Батлан хамгаалахын яам Сирийн зүүн хойд хэсэгт 150 цэрэг илгээхээр төлөвлөж байгаа талаар “Нью-Йорк таймс” сонинд мэдээлжээ.
Америкийн цэргүүд Туркийн цэрэг дайчидтай хамтран энэ бүсэд эргүүл хамгаалалтад гарах юм байна. АНУ-ын Батлан хамгаалах яам энэ шийдвэрээрээ Вашингтон, Анкарагийн хооронд Сирийн нутаг дэвсгэрийн асуудлаар үүссэн маргааныг зөөллөнө гэж найдаж байгаа гэнэ.
Үүний зэрэгцээ Пентагон цэргүүдээ Сири рүү илгээснээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Сириэс цэргүүдээ гаргах зарлигийг зогсоох боломж бүрдэж байгаа юм.
АНУ Сирийн зүүн хойд хэсэгт 150 цэрэг илгээхээр төлөвлөжээ | ||
Үзсэн: 474 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.