Шууд Chart

Зимбабвегийн Ерөнхийлөгч агсан Роберт Мугабетэй салах ёс гүйцэтгэх үеэр хүмүүс бэртжээ

2019-09-13 16:15:33

Зимбабвегийн Ерөнхийлөгч агсан Роберт Мугабетэй салах ёс гүйцэтгэх ажиллагаа нийслэл Харарагийн хөлбөмбөгийн нэгэн цэнгэлдэх хүрээлэнд болжээ. Энэ үеэр иргэд хашлагыг эвдэж, Мугабегийн шарилыг ойроос харахын тулд талбай руу гүйлдсэн байна.

Анхандаа экс Ерөнхийлөгчийн шарил руу төрөл төрөгсөд, эрх бүхий албан тушаалтнуудыг л оруулахыг зөвшөөрч байжээ. Гэтэл олон хүн бужигнасан үймээнээр шахцалдаан үүсч, нэлээд хэдэн хүн гэмтэж бэртсэн байна. Тэдний заримд нь эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ.

Зимбабве улсын Ерөнхийлөгч агсан Роберт Мугабег хаана нутаглуулах вэ гэдэг асуудалд тус улсын төр засаг болон ар гэрийнхэн нь багагүй маргалдсан юм. Зимбабве улсын Засгийн газар анхны Ерөнхийлөгчөө нийслэл Харара хотын Үндэсний баатруудын акрт оршуулна гэсэн бол эхнэр Грэй Мугабе нь төрсөн нутагт нь, даруухан байдлаар нутаглуулна гэжээ.

Ингээд түүний шарилыг Кутамад ням гарагт аваачиж, даваа, эсвэл мягмар гарагт нууцлаг байдлаар оршуулахаар болсон талаар Мугабегийн гэр бүлийн төлөөлөгч Лео Мугабе мэдэгдсэн байна.

2017 онд цэргийн эргэлтээр засгийн эрхээс түлхэгдэн унасан Роберт Мугабе энэ сарын 6-нд Сингапурын нэгэн эмнэлэгт 95 насандаа таалал төгссөн юм. Түүний цогцсыг энэ сарын 11-ний лхагва гарагт Зимбабве улсад авчирсан байна.  

Нийтэлсэн: Mонголын радио

Зимбабвегийн Ерөнхийлөгч агсан Роберт Мугабетэй салах ёс гүйцэтгэх үеэр хүмүүс бэртжээ   
Үзсэн: 520 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Test [127.0.0.xxx] 2019-09-13 18:01
Test

Бидэнтэй нэгдээрэй