Шууд Chart

Алжирын Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны сүүлчээр болно

2019-09-16 16:12:51

Алжир улс Ерөнхийлөгчийн сонгуулиа 12 дугаар сарын 12-нд явуулна гэж тус улсын түр Ерөнхийлөгч Абдель Кадер Бенсалах ням гарагт телевизийн сувагт ярилцлага өгчээ. 

Түүнийг ийм ярилцлага өгөхөөс өмнө буюу өнгөрөгч баасан гарагт эсэргүүцэгчид, Ерөнхийлөгч асан Бутефилкаг төр барьж байх үед өндөр алба хашиж байсан улс төрчдийг ч гэсэн огцрохыг шаардаж, тэднийг бүрэн огцортол Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулахыг шаардан Алжир хотод жагссан. Гэвч түр Ерөнхийлөгч Бенсалах үүнд эсрэг хариулт өгсөн байна. “Улс төрийн хямралыг шийдэх цорын ганц зам нь сонгууль зохион байгуулах явдал юм” гэж тэрбээр хэлжээ.

Хорин жил төр барьсан Алжирын долоо дахь Ерөнхийлөгч Абдель Азиз Бутефликаг эсэргүүцсэн бүх нийтийн жагсаал цуглааны дүнд тэрбээр өнгөрөгч дөрөвдүгээр сард огцорч, Засгийн газар эсэргүүцэгчдийн хооронд мудардал, гацаа үүсээд байна. Түр Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Абдель Азиз Бенсалахаас гадна Ерөнхий сайд Нуреддин Бедуи зэрэг өмнөх Засгийн газрын үед ажиллаж байсан улс төрчдийг ч гэсэн бүрэн огцрохыг эсэргүүцэгчид шаардахад, эрх баригчид долоодугаар сарын 4-нд төлөвлөсөн Ерөнхийлөгчийн сонгуулиа тус улс нэр дэвшигч байхгүй гэдэг шалгаанаар цуцлаад өдий хүрч байна.

Үүнээс хойш Алжирын цэргийн дэслэгч Генерал Ахмед Гаед Салах сонгуулийг аль болох эрт зохион байгуулахыг байн байн уриалсны дагуу эрх баригчид сонгууль зохион байгуулах тусгай хороо байгуулж байгаагаа зарлажээ.

Гэхдээ Алжирын эрх баригчид эсэргүүцэгчдийг тайвруулахын тулд Ерөнхийлөгч асан Буфтефликатой ойр дотно холбоотой байсан, хээл хахуулийн хэрэгт холбогдсон улс төрчдийг мөрдөн байцаах ажлыг эхлүүлээд байгааг хэвлэлүүд мэдээлж байна.

Мөрдөн байцаалтад орсон улс төрчдөөс өмнө нь Ерөнхий сайд байсан хоёр хүн, тагнуулын дарга асан хоёр хүн, мөн сайд байсан найман хүн, нэр хүндтэй бизнесмэнүүд гээд хэд хэдэн хүн урьдчилан хорих газарт саатуулагдсан байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Алжирын Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны сүүлчээр болно   
Үзсэн: 450 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй