
Оросын Хөдөлмөрийн яам зарим аж ахуйн нэгжийг долоо хоногийн дөрвөн өдөр ажиллуулах туршилт явуулах гэж байна. Энэ асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэж, шийдвэрлэнэ гэж Оросын хэвлэлүүдэд мэдээлжээ.
Туршилт явуулах аж ахуйн нэгжийн жагсаалтад боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, техник, мөн барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг, үндэсний төсөлд хамрагдсан компаниуд багтжээ.
Энэ асуудалтай холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд Петр Засельский “Аж ахуйн нэгжүүдэд ажилтнууд нийт цагийнхаа 30-40 хувьд нь юу ч хийдэггүй. Бидний гол зорилго бол ажлын өдрийн тоог бууруулах биш, илүү үр өгөөжтэй ажил үйлчилгээ явуулах юм” гэж хэлсэн байна.
Одоогийн байдлаар долоо хоногийн дөрвөн өдрийн ажлын цагт шилжих тодорхой төлөвлөгөө гараагүй. Ийм боломжийн тухай эцсийн дүгнэлтийг олон компани хамарсан туршилтын дараа гаргана гэдгийг Петр Засельский тэмдэглэжээ.
Оросын Төрийн Думын доод танхим долоо хоногийн дөрвөн өдрийн ажлын цагт шилжих тухай саналыг ойрын хугацаанд хэлэлцэнэ гэж танхимын дарга нь өмнө нь мэдэгдэж байсан юм.
Зарим аж ахуйн нэгжийг 7 хоногийн 4 өдөр ажиллуулах туршилт хийнэ | ||
Үзсэн: 824 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.