
Урд хөршийн Коммунист намын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд тэргүүн, XXIV өвлийн олимп, паралимпийн наадмыг зохион байгуулах бэлтгэлийн ажлын хэсгийн дарга Хань Чэн дээрх ёслолын нээлтэд оролцож, өвлийн олимп, паралимпийн бэлгэ тэмдэг “Бин Дуньдунь”, “Шүэ Жунжун”-ыг танилцуулжээ.
Хятад хэлнээс мөс гэж орчуулагдах “Бин” хэмээх нэр нь цэвэр ариун, хүч чадлыг илэрхийлдэг. Харин “Дуньдунь” гэх үгээр сайхан сэтгэл, эрүүл мэнд, идэвх зүтгэлийг бэлгэддэг юм. Тэгвэл “Бин Дуньдунь” нэртэй хулсны баавгай болон улаан өнгийн хятад дэнлүүний хэлбэртэй баяр баясгалан, амжилт, гэрэл гэгээг илэрхийлэх “Шүэ Жунжун” нар Бээжингийн олимпийн бэлгэ тэмдгээр сонгогдлоо.
Түүнчлэн дээрх хоёроор төлөөлүүлэн бие биеэсээ харилцан суралцах, хүндлэх, хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйлсийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх, хамт хөгжих үзэл санааг илэрхийлж байгаа аж.
Өвлийн олимп, паралимпийн бэлгэ тэмдгийг танилцууллаа | ||
Үзсэн: 606 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.