
БНАСАУ баллистик пуужин зөөвөрлөх чадвартай байж болзошгүй шинэ шумбагч завийг усанд тавихаар эрчимтэй бэлтгэж байна. Энэ тухай тус улсын зүүн эргийн "Синпо" хөлөг онгоцны үйлдвэрийг хиймэл дагуулаас авсан зураг дээр үндэслэн Японы “Эн-Эйч-Кэй” суваг мэдээллээ.
Зураг дээрээс харахад есдүгээр сарын 3-нд онгоцны зогсоолын ойролцоо 13 том багана босгосон байжээ. Харин үүнээс 10-аад хоногийн дараа тэнд дээвэртэй шинэ байгууламж бий болсон байна.
Энэ байгууламжийн барилгын ажил нь есдүгээр сарын 19 гэхэд бүрэн дууссан гэнэ. Барилга 100 орчим метр өндөртэй. Тэгэхээр Умард Солонгосын Тэнгисийн цэргийн хүчинд одоо байгаа шумбагч завийг байршуулахад арай том гэсэн үг юм.
Хиймэл дагуулын эдгээр зургийг авсан АНУ-ын Миддлбери олон улсын судалгааны хүрээлэнгийн шинжээчид Умард Солонгос улсыг шинээр хийсэн шумбагч завиа усанд тавих ёслолын ажиллагаанд бэлтгэж байна гэж үзжээ.
БНАСАУ шинэ шумбагч завь усанд тавихаар бэлтгэж байна гэв | ||
Үзсэн: 455 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.