Шууд Chart

Цуврал аллага үйлдсэн сэжигтнийг 30 жилийн дараа олж илрүүлжээ

2019-09-22 12:21:31

Өмнөд Солонгосын цагдаа нар цуврал аллага үйлдсэн сэжигтнийг 30 жилийн дараа олж илрүүлсэн ч, сэжигтэнд ял оноох боломжгүй болжээ. 1986-1991 оны хооронд Өмнөд Солонгосын Хуасон хотод охид, бүсгүйчүүдийг хүчирхийлж, цуврал аллага үйлдсэн хүнийг цагдаа нар олж тогтоосон ч, ял оноох боломжгүй болсон байна.

Тухайн үед удаа дараа гарсан хүн амины хэргүүдийн эзнийг эрэн сурвалжлахад олон цагдаа ажиллаж, 21 мянган хүнийг мөрдөн шалгаж, 20 мянган гаруй хурууны хээг харьцуулж үзсэн ч амжилт олоогүй байна.

Гэвч цагдаа нар ДНК-г илрүүлэх шүүхийн шинжилгээний техник ашиглан, Ли Чун Жае гэгч 56 настай эрэгтэй энэ хэргийн сэжигтэн гэж тогтоожээ. Сэжигтэн эр 1994 онд хадам эгчийнхээ аминд хүрсэн гэх хэргээр бүх насаараа хоригдох ял эдэлж байгаа юм байна.

Алуурчны гарт өртөн нас барсан хохирогчдын өмсөж байсан хувцас зэргээс авсан нотлох баримт сэжигтний ДНК-тай таарч байсныг хуулийнхан мэдээлсэн байна.

Сэжигтэн Ли Чун Жае цагдаагийнхны өөрт нь холбогдуулан шалгасан цуврал аллагад холбоогүй хэмээн няцааснаас гадна хэрэг хөөн хэлэлцэх 25 жилийн хугацаа хэтэрсэн тул прокурор түүнд ял тулгах боломжгүй болсон гэж Кёнги Намбу мужийн Цагдаагийн газар мэдэгдсэн байна. 

1980-аад оны сүүлчээр Хуасон хотод гарсан цуврал аллагын хохирогч нь өсвөр насны хүүхдүүдээс эхлээд 70-аад насны эмэгтэй ч байжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Цуврал аллага үйлдсэн сэжигтнийг 30 жилийн дараа олж илрүүлжээ   
Үзсэн: 820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй