Шууд Chart

Нохой бөөсөнд "Бөгжний эзэн" киноны гол дүрийн нэрийг өгчээ

2019-09-22 12:30:53

Шинэ Зеландын эрдэмтэд нэгэн төрлийн нохой бөөсөнд "Бөгжний эзэн" киноны гол дүрийн нэрийг өгчээ. Зохиолын баатрын нэрээр нэрлэгдсэн энэ шавж нь гол дүрийн баатартай адил бусдаасаа жижиг бөгөөд Шинэ Зеландын өмнөд арал дээр амьдардаг юм байна.

Энэ арал дээр "Бөгжний эзэн", "Хоббит" кинонуудыг хийж, зураг авч байсан тул шавьжийг Фродо Бэггинс гэж нэрлэсэн байна. Шинэ Зеландын эрдэмтэн Францеско Мартони, Карен Арстронг нар докторын ажилдаа зориулж нохой бөөсний судалгаа хийж байсан юм байна.

Энэ бол "Бөгжний эзэн", "Хоббит" кинонуудыг гарснаас хойш гол баатруудынх нь нэрээр шавж нэрлэсэн анхны тохиолдол биш юм байна. 2013 онд эрдэмтэд цох хорхойны шинэ төрлүүдийг илрүүлээд "Бөгжний эзэн" киноны дүрүүд болох Билбо, Фродо, Мэрри, Пиппин, Сэм гэж нэрлэж байжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Нохой бөөсөнд "Бөгжний эзэн" киноны гол дүрийн нэрийг өгчээ  
Үзсэн: 784 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй