Шууд Chart

НҮБ-ын Ерөнхий чуулган өнөөдөр эхэлнэ

2019-09-23 09:59:56

Дэлхийн байгаль, цаг агаар уур амьсгалын өөрчлөлтөд хурдацтай өртөж байна гэж эрдэмтэд анхааруулж байна. Даваа гарагт АНУ-ын "Нью-Йорк" хотод эхлэх НҮБ-ын Ерөнхий чуулгантай холбоотойгоор Дэлхийн цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр 2014-2019 оны хоорондох таван жилийн хугацаанд байгаль цаг уурын хамгийн дулаан үе байсан байна. Энэ хугацаанд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал шинэ дээд түвшинд хүрснээс далайн усны түвшин хурдтай нэмэгджээ. 

Тодруулбал, дэлхийн агаарын температур 2011-2015 оны хооронд цельсийн 0.2 хэмээр нэмэгдсэн бол, 2014-2015 оны хооронд 1850-аад оноос хойш 1.1 хэмээр дулаарсан гэжээ. Энэ нь нүүрстөрөгчийн хийн ялгарлын хэмжээ нэмэгдэж байгаагаас үүдэлтэй бөгөөд энэ хийн хэмжээ 2015-2019 оны хооронд өмнөх таван жилийнхээсээ 20 хувиар өссөн гэж эрдэмтэд тооцоолсон байна.

Тэгвэл далайн усны түвшин хэрхэн нэмэгдэж байгаа нь энэ удаагийн тайлангийн хамгийн санаа зовоосон үзүүлэлт болсон байна. 1993 оноос хойш жил бүр далайн ус 3.2 мм-ээр нэмэгдэж байсан бол 2014 оны тавдугаар сараас 2019 оны хооронд жил бүр 5 мм-ээр нэмэгджээ.

2007-2016 оны хоорондох хугацаанд жилд 4 мм-ээр нэмэгдсэн гэсэн дундаж байна. Өөрөөр хэлбэл, Дэлхийн цаг уурын байгууллагаас уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хэт халуун далайн усанд 90 гаруй хувийн нөлөө үзүүлдэг болохыг энэ удаагийн тайлан онцолсон байна. Тэдний дүн шинжилгээгээр 2018 онд далайн усны дулааны агууламж дээд түвшинд хүрсэн байна.

Өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий чуулган эхэлнэ. Дэлхийн цаг уурын байгууллага энэ тайлангаа чуулганд танилцуулах юм байна.

 

Нийтэлсэн: Mонголын радио

НҮБ-ын Ерөнхий чуулган өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 434 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй