
Иран бүсгүйчүүд тэгш эрхийн асуудалд гарсан томоохон ялалтаа тэмдэглэж байна. Энэ улсын охид, эмэгтэйчүүд сүүлийн 40 жилд анх удаа эрчүүдтэй хамт хөлбөмбөгийн тэмцээн үзэх боломжтой болжээ.
Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жанни Инфантино энэ асуудлаар Ираны засаг захиргаатай ярилцаад нааштай хариу авсан тухайгаа мэдэгдсэн байна.
Олон улсын хөлбөмбөгийн холбооны төлөөлөгчид ирэх 10 дугаар сарын 10-нд болох Иран-Камбожийн шигшээ багийн ДАШТ-ий сонгон шалгаруулах тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд Иран улсад долоо хоног ажилласан.
Энэ хугацаандаа эмэгтэйчүүдийг хөлбөмбөгийн тэмцээн үзэх эрхийн асуудлыг хөнджээ. Энэ дагуу иран бүсгүйчүүд Иран-Камбожийн шигшээ багуудын тоглолтоос эхлэн цэнгэлдэх хүрээлэнд хөгжөөн дэмжих эрхтэй болох юм. 1979 оны Исламын хувьсгалаас хойш тэд энэ эрхээ хязгаарлуулаад байсан билээ.
Иранд охид, эмэгтэйчүүд хөлбөмбөгийн тэмцээн үзэх эрхтэй болжээ | ||
Үзсэн: 528 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.