
БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг угтан тус улсын дарга Ши Жиньпин өнгөрөгч зургадугаар сарын 29-нд гарын үсэг зурж, баталсан Өршөөлийн тухай хуулийн дагуу энэ сарын 12-ны байдлаар нийт 15858 хоригдлыг хугацаанаас нь өмнө сулласан тухай CCTV мэдээллээ.
Түүнчлэн урд хөршийн хууль тогтоох байгууллага, холбогдох албаныхан энэ үйл явдлаас үүдэн гарч мэдэх болзошгүй аюул, эндэгдлээс сэргийлж зохих бүх арга хэмжээг аваад байгаа аж.
Энэ удаагийн Өршөөлийн тухай хууль нь БНХАУ байгуулагдсанаас хойших ес дэх тусгай хууль юм. Өмнө нь тус улс 2015 онд дэлхийн II дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан 31527 ялтныг өршөөлд хамруулж, хугацаанаас нь өмнө суллаж байжээ.
15800 гаруй хоригдлыг өршөөлөөр суллав | ||
Үзсэн: 373 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.