Шууд Chart

Маргааш Хятадад сайн дурын 160 мянган ажилтан олон нийтэд үйлчилнэ

2019-09-30 11:44:33

Тодруулбал, Урд хөршийн нийслэл Бээжин болон бусад томоохон хотод тэмдэглэн өнгөрүүлэх олон нийтийн ажиллагаа, ёслол, үзвэрийн үеэр 20-30 насны сайн дурын ажилтнууд хүмүүст үйлчилж, туслах аж.

Дээрх ойн баяраар Хятадыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж, олон нийтийн газар, нисэх онгоцны буудал, төмөр замын вокзалын ачаалал эрс ихсэх  магадлалтай тул сайн дурын ажилтнууд дээрх газруудад жуулчдад туслах юм. Түүнчлэн сайн дурын ажилтны 10 мянга орчим нь баярын ёслолын хүндэтгэлийн концертын үеэр ажиллах юм байна.

Сонирхуулахад, Урд хөрш сайн дурын ажилтан сонгон шалгаруулахдаа сахилга бат, үнэнч шударга байдлаас гадна эрүүл мэнд, боловсрол, англи хэлний мэдлэг зэрэг үзүүлэлтийг харгалзан үзсэн аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Маргааш Хятадад сайн дурын 160 мянган ажилтан олон нийтэд үйлчилнэ  
Үзсэн: 1058 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй