
2030 он гэхэд дэлхийн хүүхдүүдийн тэн хагас нь ажил хөдөлмөр эрхлэх хэмжээний ур чадвар эзэмшиж чадаагүй байна. Боловсролыг санхүүжүүлэх олон улсын тогтолцоо гэдэг нэгэн байгууллагаас ирэх онд ядуу буурай улс орнуудын Засгийн газарт нийт 5 тэрбум долларын бага хүүтэй зээл олгохоор болжээ.
Ингэхдээ 2020 оны эхээр хөрөнгө оруулалтын зөвлөгөөн зохион байгуулж, дэлхийн олон улс, хүмүүнлэгийн ажилтнууд болон корпорацийн дэмжигчдээс дэмжлэг авч, Африкийн хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк, Америк хоорондын хөгжлийн банк, Дэлхийн банк гэсэн банкуудаар дамжуулан зээл олгох юм байна.
Нэр дурдсан банкууд ирэх таван жилийн хугацаанд бага, дунд орлоготой улс орнуудын Засгийн газарт бага хүүтэй зээл олгоно. Зээл авсан улс орнууд магадлагдсан боловсролын хөтөлбөртөө одоо олгож буй зардлынхаа хажуугаар авсан зээлээ зарцуулна. Ингэхдээ боловсрол эзэмшиж чадахгүй байгаа гадуурхагдсан хүүхдүүдэд анхаарал хандуулна гэсэн амлалт өгөх юм байна.
Учир нь 2030 он гэхэд дэлхийн хүүхдүүдийн тэн хагас нь буюу 800 сая орчим хүүхэд ажил хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай мэргэжлийн ур чадвартай болж чадаагүй байна гэх урьдчилсан тооцоо гараад байна. Одоогоор 260 сая хүүхэд сургуульд сурч чадахгүй байгаа бол, 600 гаруй сая хүүхэд мэдлэг ур чадварын хувьд маш муу түвшинд байгаа юм байна.
Саяханы нэгэн судалгаагаар 2030 он гэхэд дэлхийн хамгийн ядуу хүмүүсийн тал гаруй хувийг африк хүүхдүүд бүрдүүлнэ гэсэн тооцоо байна.
2030 он гэхэд дэлхийн хүүхдүүдийн тэн хагас нь хөдөлмөр эрхлэх хэмжээний ур чадвар эзэмшиж чадаагүй байна | ||
Үзсэн: 553 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.