Шууд Chart

Япон улс хэрэглээний татвараа өсгөж байна

2019-10-01 14:36:50

Өнөөдөр буюу аравдугаар сарын 1-нээс эхлэн Японы эрх баригчид хэрэглээний татвараа 8-10 хувь болгон өсгөж байна. Татвар нэмэгдэхтэй зэрэгцэн өнгөрөгч амралтын өдрүүдэд худалдан авагчид дэлгүүрээс их хэмжээний бараа авсан тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Ингэхдээ тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн, гэр ахуйн зүйлс ихээр худалдан авсан байна. Учир нь хоол хүнс, ус, ундаа гэх мэт өдөр тутмын хэрэглээний барааны татвар 8 хувь хэвээр байх юм байна.

Энэ удаа хэрэглээний татварыг ийн нэмж байгаа нь сүүлийн таван жилд хийж байгаа анхны өөрчлөлт. Японы Засгийн газар энэ өөрчлөлтөд хүмүүсийг дасгахын тулд ирэх зургаадугаар сар хүртэл банкны картаар гүйлгээ хийсэн тохиолдолд таван хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болж буй юм байна.

Хэрэглээний татвар гэдэг нь нэгдсэн өртгийн албан татвар, худалдааны татвар шиг шууд татвар биш юм.

 

Нийтэлсэн: Mонголын радио

Япон улс хэрэглээний татвараа өсгөж байна  
Үзсэн: 610 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй