Шууд Chart

Олон улсын шүүхээс Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжийг шалгахыг хүсчээ

2019-10-02 16:02:23

Олон улсын шүүхээс сэтгүүлч Жамаль Хашоггийн аминд хүрсэн хэрэгт Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжийг шалгахыг хүсчээ. Олон улсын эргүүгийн шүүхэд хүний эрхийн нэгэн байгууллагаас ирүүлсэн гомдолд, сэтгүүлч Жамаль Хашоггийн аминд хүрч, хүн хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хийсэн гэдэг үндэслэлээр Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салманыг мөрдөн шалгахыг хүссэн байна.

Гэхдээ Гааг дахь олон улсын шүүх зөвхөн гишүүн улсуудынхаа нутаг дэвсгэрт болсон гэмт хэргүүдийг хянан шалгах эрхтэй байдаг тул энэ гомдолд хариу өгөх эсэх нь тодорхойгүй байна. Хэрэгт холбогдоод байгааг Саудын Араб, Туркийн аль, аль нь Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн улс биш юм байна.

Саудын Араб гаралтай сэтгүүлч Жамаль Хашогги 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Станбул дахь Саудын Арабын Консулын газарт явж орсноосоо хойш сураггүй алга болсон. Түүнийг консулын байранд Саудын Араб гаралтай бүлэг хүн хөнөөсөн гэж үздэг.

Тухайн үед 59 настай байсан энэ хүн АНУ-д оршин суух эрхтэй байснаас гадна "Вашингтон пост" сонины сэтгүүлч, нэр хүндтэй нэгэн байсан юм. Олон улсын хүний эрхийн байгууллагууд энэ хэргийн гол захиалагч нь Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман гэж үздэг. Дээр нь Мухаммед өөрөө “Энэ хэргийн бүх хариуцлагыг хүлээнэ” гэж саяхан телевизийн нэвтрүүлэгт ярьсан ч тэрбээр “Хашоггийн аллагыг захиалаагүй” гэж няцаасаар байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Олон улсын шүүхээс Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжийг шалгахыг хүсчээ  
Үзсэн: 610 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй