Шууд Chart

Их Британи Брекситийн асуудлаарх эцсийн саналаа танилцуулна

2019-10-02 16:13:27

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Европын холбооноос гарах эцсийн саналаа лхагва гарагт холбооны удирдлагуудад танилцуулах гэж байна. Хэрэв Брюссель Британийн төлөвлөгөөтэй санал нэгдэхгүй бол “Лондон цаашид үргэлжлүүлэн хэлэлцэхгүйгээр 10 дугаар сарын 31-нд энэ холбооноос гарна” гэж мэдэгдэж байсан байр сууриа мөн тодорхой болгох юм.

Үүнээс өмнө Их Британийн эрх баригч Консерватив намын энэ оны хуралд Борис Жонсон үг хэлж, энэ төлөвлөгөөгөө дэлгэрэнгүй танилцуулах юм байна. Гэхдээ тэрбээр Брекситийн асуудлаар баримталдаг хатуу байр сууриа хадгална гэж зарим хэвлэл мэдээлж байна.

Их Британи Европын холбоог орхин гарахад сар хүрэхгүй хугацаа үлдээд байхад тус улс бүсийн удирдлагуудтай Брекситийн гэрээ байгуулах уу, үгүй юу гэдэг нь анхаарал татаж байна. Энэ улсын 40 гаруй жилийн хугацааны худалдаа, гадаад бодлого хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Их Британи Брекситийн асуудлаарх эцсийн саналаа танилцуулна  
Үзсэн: 623 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй