
Умард Солонгосын төрийн хэвлэлээр шинэ төрлийн баллистик пуужингаа амжилттай туршлаа гэж мэдээллээ. Умардын төв мэдээллийн агентлаг “Шумбагч онгоцноос "Пукуксон-3" гэдэг шинэ төрлийн баллистик пуужин амжилттай туршлаа” хэмээн пүрэв гарагийн өглөө мэдээлсэн байна.
Энд мэдээлснээр “Тус улсын Батлан хамгаалах ухааны академи шинэ пуужингаа лхагва гарагийн өглөө Зүүн эргийн Вонсан тосгоноос задгай тэнгист эгц босоо чиглэлд хөөргөсөн. Энэ нь хөрш зэргэлдээх орнуудых нь аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлээгүй” гэсэн байна.
Мөн “Шумбагч онгоцноос хөөргөгч шинэ төрлийн баллистикийг амжилттай туршсан нь батлан хамгаалах чадавхиа шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой байлаа” гэж мэдээлсэн байна. Үүнээс гадна энэ удаагийн туршилтад Умардын удирдагч Ким Жон Ун халуун баяр хүргэсэн гэжээ.
Зарим ажиглагч энэ талаар “Хэрэв пуужинг эгц босоо чиглэлд биш ердийн өнцгөөр харвасан бол илүү хол тусах байсан” гэж хэлж байгаа юм. Лхагва гарагт Умардын талаас пуужин харвасны дараахан хэвлэлүүдэд чухам хэдэн пуужин хөөргөсөн нь тодорхойгүй байна гэж мэдээлж байсан юм.
БНАСАУ шинэ төрлийн баллистик пуужингаа амжилттай туршсан гэж мэдээлэв | ||
Үзсэн: 297 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.