
Ажлын орчин нөхцөл, тэтгэврийн шинэчлэл зэргийг эсэгүүцсэн Францын цагдаа нар жагсаал хийлээ. Сүүлийн жилүүдэд Францын нийслэл Парис хотын төв эсэргүүцлээ илэрхийлсэн цагдаа нарын хөл хөдөлгөөнд дарагдах болсон. Тэд Засгийн газар нь анхаарал хандуулж, ажлын орчныг нь сайжруулахгүй байгааг эсэргүүцэж байгаа юм.
Лхагва гарагт мөн 20 мянган цагдаагийн албан хаагч, үүнд цагдаагийн эгэл жирийн ажилтнуудаас эхлээд удирдах албаны хүмүүс хүртэл нэгдэн Парис хотод эсэргүүцлийн жагсаал хийсэн байна. Тэд “Үндэсний цагдаа нар уур бухимдалтай байна” гэх мэт уриа барин, чангаар хэлцгээж байжээ.
Зарим мэдээллээр ажлын орчин нөхцөл хүнд байдгаас Францын цагдаа нарын дундаж наслалт 42 болж буурчээ. Энэ он гарснаар хойш 52 хүн амиа егүүтгэжээ. Цагдаа нар амиа хорлох үзэгдэл нэмэгдэж буй юм байна. Мөн цалин тэтгэмж нь буурч байгаа гэсэн мэдээлэл байна.
Францын цагдаа нар жагсаал хийлээ | ||
Үзсэн: 1126 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.