Шууд Chart

Майк Помпео: Дональд Трамп Украины Ерөнхийлөгчтэй утсаар ярих үед хамт байсан

2019-10-03 15:43:09

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгчтэй утсаар ярих үед хамт байсан гэдгээ Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хүлээн зөвшөөрөөд байна.

Тэрбээр энэ лхагва гарагт Италид айлчлах үеэрээ энэ тухай сэтгүүлчдийн өмнө ярьжээ. Гэхдээ Майк Помпео утасны тэр ярианд ямар нэг сэжигтэй буюу асуудалтай зүйл болоогүй гэсэн байна. Утсаар Оросын талын нөлөөллийг зогсоох Украин дахь Америкийн бодлого үйл ажиллагаа, Украины Засгийн газарт нүүрлэсэн авлигыг үндсээр нь задлах гэх мэт асуудлуудыг ярилцсан гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ярьжээ.

АНУ-ын хэвлэлүүдэд Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Владимр Зеленский нарыг утсаар ярихад Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хамт байсан гэж мэдээлэх болсон. Үүний улмаас түүнийг конгресст дуудан мэдүүлэг авахаар болоод байгаа юм.

Майк Помпеогоос гадна АНУ-ын Ерөнхийлөгчийн өмгөөлөгч Руди Жулианы, Украинд байсан Америкийн тусгай төлөөлөгч зэрэг албаны хүмүүс дуудагдаад байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Майк Помпео: Дональд Трамп Украины Ерөнхийлөгчтэй утсаар ярих үед хамт байсан  
Үзсэн: 1183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй