
Гадаад хүнтэй гэрлэсэн иран эмэгтэйн хүүхэд улсынхаа иргэн болох эрхтэй боллоо. Ираны парламент өнгөрөгч тавдугаар сард баталсан энэ хуулийг тус улсын Үндсэн хуулийн зөвлөл лхагва гарагт баталсан байна. Өмнө нь энэ хуульд аюулгүй байдлын үүднээс өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэн буцаагаад байсан юм байна.
Харин шинэчилсэн хуулийн дагуу гадаад эрчүүдтэй гэр бүл болсон иран эмэгтэйчүүд хүүхдээ Иран улсын иргэн болгох боломжтой. Гэвч Ираны хувьсгалт Гвардын харьяанд байдаг Тагнуулын агентлаг болон Тагнуулын асуудал эрхэлсэн яамнаас нь иран бүсгүйчүүдтэй гэрлэж буй гадаад эрчүүд “Улс орных нь аюулгүй байдалд нөлөөлөхгүй” гэж тогтоосон тохиолдолд ийм эрх үүсэх юм байна.
Ингэснээр “Бичиг баримтгүйгээр Иранд суурьшиж байгаа цагаач иргэдтэй гэр бүлд болсон эмэгтэйчүүд болон тэдний хүүхдүүдийн ахуй амьдрал сайжирна” гэж Хүний эрхийн байгууллагынхан үзэж байна.
Гадаад хүнтэй гэрлэсэн иран эмэгтэйн хүүхэд Ираны иргэн болох эрхтэй боллоо | ||
Үзсэн: 767 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.